ОНЦЛОХ МЭДЭЭ
DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЭСРЭГ ТАЛЫН 10 ДҮР
- Get link
- X
- Other Apps
10. LARFLEEZE
"Orange Lantern"-ний бүх хүчийг удирддаг цор ганц эзэмшигч ба тербум жилийн настай биет юм. Larfleeze нь агуу их хэмжээний хүчтэй ба түүнийгээ ертөнц даяар сүйрэл авчирж ашигладаг. Larfleeze олон жилийн туршид хөнөөсөн хүмүүсийнхээ дүр төрхийг ашиглан "Hard-Light" байгуулан арми үүсгэж чаддаг. Larfleeze зөвхөн "Green Lantern" гэлтгүй "Guardians of the Universe"-ийн эсрэг ч зогсож чаддаг төдийгүй сүйтгэх чадвар нь маш хүчирхэг бөгөөд "Guardians of the Universe" ч түүнийг ялж чадаагүй.
9. TRIGON
Цэвэр хорон санааны БУРХАН ба New 52-ын хамгийн хүчирхэг оршихуйнуудын нэг юм. Teen Titans, Raven-гийн аав ба түүнээс гадна 5 хүүхэдтэй юм. Trigon зөвхөн дэлхийг сүйтгэж тамын амьдралыг бий болгохыг хүсэхээс гадна, түүнд ер бусын хүч чадалтай хүүхэд төрүүлж чадах эмэгтэйг хүсдэг байлаа. Trigon ер бусын хүчтэй гэвч тэрээр өөрийн жинхэнэ хүчээ хараахан сул тавиагүй байгаа. Trigon-ын охин Raven өөрийнхөө жинхэнэ чадварыг олж харсан ба өөр нэг бодит байдал дээр Raven-ийг Trigon-ийн гавлын ясан дээр сууж, бүх агуу баатруудын цогцос түүний хөл дор байхыг харуулжээ. Мөн тэрээр хязгааргүй ер бусын хүчтэй дээд зэрэглэлийн чөтгөр ба бас шашны сургаалыг биелүүлэгч юм.
8. ECLIPSO
Eclipso бол бид бүхний тийм ч сайн мэдэхгүй үхэшгүй дайснуудын нэг юм. Түүний сүнс нь харанхуйн зүрхэнд хайрцаглагдсан ба алмазан зүрхний хэлтэрхий бүхэн түүний сүнсийг эзэмшдэг. DC ертөнцийн бусад ихэнх "Бурхан-төрхт" шиг түүнийг дагах цэргийн армитай. Жишээлбэл "Heart of Darkness"-ийн хэлтэрхийтэй холбоотой бүх хүмүүсийг удирдаж чаддаг. Тэр өөрийнхөө хэмжээг томруулж жижигрүүлж дайсандаа харуулан мэхэлдэг. Eclipso супер хүний хүч болон хурдтай, нисэх чадвартай ба гараараа энергийн дэлбэрэлт үүсгэн бууддаг.
7. PARALLAX
Guardians of the Universe-ийнхны сансар огторгуйгаас нуусан 7 "Emotional entities" буюу "Сэтгэл хөдөлгөөнөө барьж чаддаггүй биет"-ийн нэг ба Parallax нь цэвэр айдсын нэгдэл амьтан юм. Орчлон ертөнцийн ихээхэн хүчтэй оршихуй гэж үздэг хүмүүсийн биед амьдрах чадвар нь Parallax-ийг хамгийн хүчтэй дайсан болгодог. Parallax-ийн хүч чадлын хамгийн тод жишээ бол "Emerald Twilight" түүхийн үйл явдлын үеэр Green Lantern Hal Jordan-ийн биеийг эзэмшдэг хэсэг юм. Green Lantern-ийг боолчлох үедээ Parallax олон супербаатруудыг хэрцгий догшиноор алсан. Parallax хүчтэй, үхэшгүй, биет эзэмших чадвартай байхын зэрэгцээ цаг хугацаа, бодит байдлыг хянах чадвартай байдаг. Хэрвээ түүнд хангалттай цаг хугацаа, хүч чадал өгвөл Parallax нь бодит байдлыг түүний хэрэгцээ, хүсэлд нийцүүлэн өөрчилж чадна. Гэхдээ тэгэх хүч түүнд байхгүй ч тэр DC ертөнцөд хангалттай сүйрэл, гарз хохирол авчирдаг. (удахгүй "Guardians of the Universe"-ын хорьсон/нуусан 7 "Emotional entities"-ын тухай дэлгэрэнгүй нийтлэл оруулна.)
6. KRONA
Krona бол Maltusian юм (Maltusian гэдэг нь Space Sector 3001-ийн Maltus гариг дээр амьдарж байсан хамгийн анхны хүн дүрстийг хэлнэ). "Guardians of the Universe"болохын төлөөх үхэшгүй мөнхийн уралдаан мөн шоронд хоригдож буй "Emotional entities"-ийг харгалзах үүрэгтэй. Түүний сонирхол нь сэтгэл хөдлөлийг удирдах байсан учраас тэр хамгийн анхны ногоон дэнлүүний загварыг бүтээх үүрэг хариуцлагатай байсан юм. Krona цаг хугацааны эхэн үеийг гэрчилж орчлон ертөнц хэрхэн бүтэж, үндсэн бүтцээрээ эргэлдэж эхэлснийг ойлгосноор түгшүүртэй болж, зөвхөн өөрийгөө бус, Antimatter universe төдийгүй Multiverse-ийг бий болгов. Бусад Maltusian түүнийг тоосноос өөр юучгүй болгох үед тэрээр Multiverse-рүү хэсэн тэнүүчилж өөрийг нь эргүүлэн засах боломж хайдаг болсон. Тэр үүнийгээ хийсний дараа бүх 7 "Emotional entities"-ийг эргүүлж авах болно. Maltusian иргэн Krona бол халдашгүй бас үхэшгүй мөнх бөгөөд тэрбээр бусад Maltusian-уудаасаа илүү бурханлаг мэдлэгтэй. Түүний сэтгэл хөдлөлийн хүрээг ойлгох чадвар нь түүнийг дэнлүүгийн бүх өнгийг авах хүчтэй болгодог.
5. NEKRON
Nekron бол яг албан ёсны "Guardians of the Universe" юм. Хэдийгээр Некрон манай ертөнцөд орж чадахгүй бөгөөд орохын тулд холбоос байх ёстой ч тэрээр манай орчлон ертөнцөд асар их урсгалыг бий болгох хангалттай хүч чадалтай зальт этгээд юм. Nekron-ний хамгийн алдартай түүхийн үйл явдал бол "Blackest Night" дээр гарах "Black Lantern" армийг бий болгохыг харуулдаг хэсэг юм. Тэр арми нь зөвхөн түүний ертөнцөд баригдсан үхэгсдийн сүнснүүд биш бөгөөд заримдаа үхсэн супербаатруудын ч сүнс байдаг юм. Nekron нь Firestorm, Martian Manhunter, Aquaman, Dr. Light, Superman, Green Arrow, Wonder Woman гэх зэрэг мөн бусад баатруудаас бүрдүүлэн Black Lantern армийг бүтээсэн. Nekron энэ ертөнцөд ганцаараа ажиллаж чадахгүй ч гэсэн үхлийн хүчтэй хэвээр байдаг. Жишээлбэл нэг удаа хүрэхэд ямар ч мөнх бусыг устгах боломжтой. Мөн тэр ямар ч сүнсийг үхлээс эргүүлэн авчирж чаддаг ба авчирсан хүн нь заавал түүний төлөө үйлчлэх ёстой байдаг. Nekron-ийг хэзээ ч ялж чадахгүй харин зүгээр л түүнд ялагдаж түүний ертөнц рүү буцаж болно. Nekron тэр болгон тулалдаад байдаггүй ч үргэлж маш хүчтэй харанхуй цахилгаантай байдаг байна. Тэр үүрд эргэн бидний тойронд байх бөгөөд хүн төрөлхтөн болон орчлон ертөнцөд цохилт өгөх өөр боломжтой мөчийг хүлээж байгаа юм.
4. DOOMSDAY
Superman-ийг алсан бүтээл Doomsday, нэртэйгээ адилхан таарсан бүх зүйлээ устгах чадвартай адгуус. Мөн тулалдах бүртээ улам хүчтэй болдог. Doomsday-ийг эртний харь гаригийнхан Бертронууд бүтээжээ. Түүнийг бүтээгчид Doomsday-ийг үхэхийн оронд ДНХ-ийг өөрчлөхийг эрмэлздэг, ингэснээр тэр дахин амилахаасаа илүү өөрийгөө нөхөн сэргээх болно. Тогтмол сэргэлт, хувьсал хоёрын хослол нь Doomsday-ийг жинхэнэ аллагын машин болгодог. Тэрбээр өмнө нь үхэшгүй мөнх хэмээн тооцогддог оршихуйнуудыг алж, бүх гаригуудын хүн амыг устгасан.
3. MR.MXYZPTLK
Mr.Mxyzptlk бол хүч чадал нь үл ойлгогдох 5-р хэмжээст бяцхан чөтгөр юм. Хэрвээ тэр хүсвэл бүхэл Multiverse-ийг ч устгаж чадна. Тэр урьд нь сансар огторгуйг хэд хэдэн удаа бүтээж бас устгаж байсан. Учир нь тэр зүгээр л чаддаг болохоор. Азаар Mr.Mxyzptlk аллагаас илүү хөгжилтэй байхыг илүүд үздэг. Гэхдээ түүний тоглоомууд маш их хэмжээний хохирол учруулдаг. Mr.Mxyzptlk ихэнх цагаа Superman-д гай уршиг тарьж өнгрөөдөг төдийгүй асар их хэмжээний хүчээ ашиглан хохирол учруулдаг. Түүний хамгийн гайхамшигтай чадваруудын нэг бол цаг хугацааны өөрчлөлтөд тэсвэртэй байх явдал юм. Өмнө дурьдсанчлан цаг хугацаагаар аялах нь туйлын ач холбогдолтой боловч цаг хугацаа, орон зайд оршдог тул Mr.Mxyzptlk зовж шаналдаггүй.
Хэрэв тэр хэзээ нэгэн цагт уурлаж, эсвэл бүх зүйлийг байлдан дагуулан алахаар шийдсэн бол тэр зүгээр л үүнийг маш амархан хийх байсан бөгөөд үүнийг хийх болно.
2. ANTI-MONITOR
Anti-Monitor нь "Crisis on Infinite Earths"-ийн жинхэнэ шалтгаан ба тэр Multiverse дахь ямар ч эсрэг талын баатраас илүү их сүйрэл үхлийг учруулсан. Antimatter ертөнцөөс эерэг материйн ертөнцөд нэг нүх гаргаад тэр бодит байдлыг аюулд оруулсан. Мэдээжийн хэрэг Anti-Monitor нь муу санаатайгаас хамгийн хүчтэй нь гэж үзэгддэг бүх чадвартай байдаг ч гэхдээ тэр бусад хүмүүсээс илүү их ажилладаг. Бүх оршихуйн эхэнд бүтээгдсэн, Anti-Monitor-ын эсрэг тал бол Monitor юм. Хоёулаа тусдаа орчлон ертөнцөд амьдардаг боловч Anti-Monitor нь түүний эсрэг бүх ертөнцийг байлдан дагуулж, илүү их өлсөж байв. Энэ нь түүний Multiverse-ийг нээсэн үе юм. Тэрээр бусад сансрын сүйрлүүдийн эх үүсвэр байсан бөгөөд нэг удаа Синестро корпусын цорын ганц хамгаалагчаар ажиллаж байжээ. Энд тэрээр галактикийн хамгийн хүчирхэг оршихуйнуудад тушаасан бөгөөд бүгдээрээ түүний хүслийг хэрэгжүүлж, DC-ийн баатруудыг цочирдуулж байв.
1. DARKSEID
DC ертөнцийн хамгийн алдартай хорон санаатан бол Apokolips-ийн гаригийн захирагч Darkseid юм. Darkseid нь хүч чадал, оюун ухаан, манлайлал зэргээрээ алдартай ба Darkseid нь зөвхөн ертөнцийг захирч байгаад зогсохгүй түүнийг өөрийн дүр төрхөөрөө дахин бүтээх дуртай байдаг. Тэр дан ганц шударга ёсны лигийн дайсан биш, харин "New Genesis" дээр амьдардаг бусад бурхдын ч бас дайсан юм. Өөрөө шинэ бурхан болсон тэрбээр Multiverse-ийн бүх хүч чадлын ихэнх чадваруудыг эзэмшдэг. Darkseid-д үндсэндээ DC Universe-д байдаг бараг бүх хүч чадал байдаг. Тэр зөвхөн өөрийн супер хүчнээс гадна, түүний төлөө үхэхэд бэлэн бүхэл бүтэн гаригийг захирдаг. Энэ хангалтгүй байсан ч "Darkseid Elite" нэртэй хамтрагч хүүхдүүдтэй. Гишүүн бүр нь өөрийн гэсэн супер хүчтэй бөгөөд тэд бүгд Darkseid-т үйлчилдэг.

ИХ ҮЗЭЛТТЭЙ МЭДЭЭ
МОНГОЛЫН УЛААН НОМОНД ОРСОН АМЬТАД
Одоогийн байдлаар дэлхийн ”Улаан ном”-д 660 гаруй зүйлийн ховор буюу ховордож буй амьтад, олон тооны ургамал бүртгэгджээ. Зарим мэдээ баримтаас үзвэл дэлхийн ургамлын аймгаас даруй 25000 зүйлийн ургамал хүчтэй хөнөөгдөж, тэдгээрийн олонхийг хамгаалалтад авах шаардлагатай болсон ба 72 зүйлийн ургамлыг олон улсын тусгай хяналтаар улсууд хоорондоо өгөлцөж авалцаж байхаар ховорджээ. БНМАУ-ын СнЗ-ийн 1985 оны 12-р сарын 23-ны 340 дүгээр тогтоолоор 23 зүйлийн хөхтөн, 19 зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан ба хэвлээр явагчид, 2 зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг багтаасан ”БНМАУ-ын улаан ном”-ыг буй болгохоор шийдвэрлэсэн нь 1987 онд биелэлээ олсон юм. Харин шинэчилсэн хувилбар 1997 онд олны хүртээл болж байв. Монгол Улсын Улаан номыг хамгийн сүүлд 2013 онд шинэчилжээ. Уг “Улаан ном”-нд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ. Шинээр...
DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ САЙН ТАЛЫН 10 ДҮР
10. MARTIAN MANHUNTER J’onn J’onnz (Martian Manhunter) бол ихэнх талаараа Superman-тай адилхан чадвартай ч зарим нэг зүйлээрээ давуу түүн шиг хүчирхэг нэгэн юм. Марс гаригийн сүүлийн Manhunter-ийн хувьд харь гаригийн биологи нь түүнийг шилжилт хийх чадвар, масс, хэлбэр, өнгө, хэмжээгээ хүссэнээрээ өөрчлөх боломжийг олгодог төдийгүй тэрээр эдгээх чадвар, plasma цацраг туяагаар буудах, нисэх, алга болох, алсын зайнаас удирдах, супер хурд хүч, юмсыг нэвтлэх, өөр биетын дүрд хувирах, бодол унших...гэх мэт маш олон супер чадваруудтай ч түүний итгэмээргүй хамгийн том сул тал нь гал юм. 9. DR.FATE Nabu-гийн дуулга, хувь тавилангийн нөмрөг болон Anubis-ийн сахиус зэрэг хэрэгслийг олсон хэн ч бай Lord-уудын хэв маягийг эзэмшин Dr.Fate болох боломжтой. Nabu нь нэгэн цагт бурхдын адил дэг журамт оршихуй гэдгээрээ алдартай байсан ба өөрийн асар их хүчээ Fate-ийн дуулганд шилжүүлсэн. Д уулганаас өгсөн эрх мэдлээс гадна( бие махбод болон сэтгэл санааны чад...
DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХУРДАН 10 ДҮР
10. KID FLASH Kid Flash-ийн гурав дахь буюу одоогийн хувилбар бол анхны Kid Flash болох Wally West-тэй төстэй нэртэй түүний үеэл Wallace West юм. Wallace бол хүчээ сайн удирдахын тулд суралцаж яваа хүүхэд ба түүний эр зориг түүнээс илүү хурдан байдаг. Хэрвээ тэр өөрийн хүчээ бүрэн удирдаж сурвал түүнд хамгийн хурдан нь болж чадах боломж бий. Гэхдээ үүний тулд түүнд бага зэрэг цаг хугацаа болон бэлтгэл сургуулилт шаардлагатай юм. 9. SHAZAM Өнгөрсөн жил түүний кино нь гарсан ба түүнээс хойш Shazam-ийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй болсон биз. Түүнд Hermes-ийн хурд заяагдсан ба тэр яг л аянга цахих мэт хурдан гүйж чаддаг ч Мөнх чулууны хамгаалагч түүнд зах хязгаар дээр гүйж чадах хангалттай хурд өгөөгүй. 8. GOD SPEED August Heart бол Barry Allen-гийн хуучны мөрдөгч хамтрагч байсан ба Barry-г Flash болгон хувиргасан ослын тухай мэдэх цор ганц гэрч юм. Тэрээр анх төв хотод аянгад цохиулснаар хурдтай болдог ба тэр үедээ магадгүй Barry Allen-гаас ч хурдан байс...
DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН УХААЛАГ 10 ДҮР
10. GORILLA GRODD Маш их ухаантай бодлоор харилцаж чаддаг Gorilla энэ жагсаалтанд орохгүй юм бол өөр хэн орох юм бэ? Grodd-ийн гарал үүсэл нь сонирхолтой ба түүнийг Африкт амьдарж байх үед харь гаригийн сансрын хөлөг осолдож нисгэгч нь супер оюун ухааны туяаг тарааж өгснөөр бий болжээ. Тэрээр хүчирхэг, харгис суут ухаантан тул түүнийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. 9. BARBARA GORDON Barbara Gordon нь Commissioner Gordon-ийн охин ба хоёрдох Batgirl юм. Хэсэг хугацааны турш тэрээр хөдөлж чадахгүй болж Oracle гэх нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж Justice League-ийн хэд хэдэн гишүүд болон Bat-Family-ийн гишүүдэд мэдээлэл өгдөг байсан ба олон жилийн турш тэдний хамгийн найдвартай холбоотон байсан юм. Энэ нь түүний маш өндөр IQ болон гэрэл зураг санах ой түүнээс гадна тулааны урлагийн чадвар зэргээс нь шалтгаалж байгаа юм. 8. PROFESSOR IVO Профессор Ivo бол кибернетикийн чиглэлээр мэргэшсэн суут ухаантан юм. Тэрээр Amazo, Amazoid, Composite Superman, Kid Amazo нары...
Comments
Post a Comment