ОНЦЛОХ МЭДЭЭ

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ САЙН ТАЛЫН 10 ДҮР

10. MARTIAN MANHUNTER
J’onn J’onnz (Martian Manhunter) бол ихэнх талаараа Superman-тай адилхан чадвартай ч зарим нэг зүйлээрээ давуу түүн шиг хүчирхэг нэгэн юм. Марс гаригийн сүүлийн Manhunter-ийн хувьд харь гаригийн биологи нь түүнийг шилжилт хийх чадвар, масс, хэлбэр, өнгө, хэмжээгээ хүссэнээрээ өөрчлөх боломжийг олгодог төдийгүй тэрээр эдгээх чадвар, plasma цацраг туяагаар буудах, нисэх, алга болох, алсын зайнаас удирдах, супер хурд хүч, юмсыг нэвтлэх, өөр биетын дүрд хувирах, бодол унших...гэх мэт маш олон супер чадваруудтай ч түүний итгэмээргүй хамгийн том сул тал нь гал юм.


9. DR.FATE
Nabu-гийн дуулга, хувь тавилангийн нөмрөг болон Anubis-ийн сахиус зэрэг хэрэгслийг олсон хэн ч бай Lord-уудын хэв маягийг эзэмшин Dr.Fate болох боломжтой. Nabu нь нэгэн цагт бурхдын адил дэг журамт оршихуй гэдгээрээ алдартай байсан ба өөрийн асар их хүчээ Fate-ийн дуулганд шилжүүлсэн. Дуулганаас өгсөн эрх мэдлээс гадна(бие махбод болон сэтгэл санааны чадварыг нь ашиглах) Dr.Fate хүчирхэг шившлэг хийдэг бөгөөд түүнчлэн супер хурд хүч, нисэх чадвартай ба гал, ус, аянга цахилгаан, салхи зэргийг удирдах, цаг хугацаа болон зэргэлдээх ертөнцүүдэд шилжих, ид шидийн энергийг ашиглан цохилт үүсгэх, үл үзэгдэгч болох, хуурмаг үзэгдэл бий болгох, нас барагсдыг амилуулах, зэрэг олон хүч чадлаа ашиглан түүнийг сорьж зүрхэлсэн бүх хүний хүчтэй дайсан нь болж чаддаг.


8. DAMAGE 
Ethan Avary бол сайн дураараа өөрийгөө Hulk-Төрхт амьтан болгож хувиргахыг зөвшөөрсөн АНУ-ын цэрэг бөгөөд Atom-ын хүү юм. Тэрээр үргэлж дотроо энерги хуримтлуулан түүнийгээ хүч чадлаа сайжруулах, энергийн цацраг үүсгэх гэх мэт олон төрлийн зорилгоор ашигладаг хүчтэй ба мөн тэр Black Lantern Corps, Freedom Fighters, Justice Society, Teen Titans, Young Justice гэх зэрэг бүлгүүдийн нэг гишүүн нь байдаг байсан. Түүний хүчний сул тал нь гэвэл тэр өдөрт 1 цаг л хувирах боломжтой байдаг. Damage нь магадгүй тийм ч сайн танигдаагүй шинэ баатруудын нэг боловч өдөрт хувирах 1 цагтаа юуг ч хийж, бүтээх хүч чадалтай тул уг жагсаалтанд заавал багтаж байгаа юм.


7. ORION 
Orion нь Darkseid-ийн төрсөн хүү ба шинэ бурхадын нэг бөгөөд супер хурд хүч, хурдан эдгэрэх чадвар, асар их тэсвэр тэвчээр болон үхэшгүй мөнх хүчтэй юм. Энгийнээр хэлбэл Superman & Wonder Woman шиг хүчтэй гэсэн үг ба тэрээр Darkseid-ийг ялж чадах хангалттай хүчтэй нэгэн юм.


6. SUPERMAN-PRIME (ONE MILLION)
Superman-Prime бол товчхондоо ирээдүйн Superman юм. Наран дотор 15'000 жил амьдарсны эцэст тэрээр агуу хүчтэй болж бүхий л ертөнц болон амьдралыг зохиох чадвартай үхэшгүй оршихуй болсон юм. DC-ийн "One Million" түүхэнд энгийн Superman тэднийг аврах ямар ч мэдлэггүйгээр эцэг эх, хайртай эмэгтэй болон найзуудаа үхэхийг хардаг(хорвоогийн жамаар, байгалийн шалтгаанаар). Цаг хугацаа явахын хэрээр түүний сэтгэл гутрал нь түүнийг улам бүр дарсаар байсан ба үүний эцэст Superman байх эрхийг түүний өв залгамжлагч болох Superman Secundus-т шилжүүлэн өөрөө дэлхийгээс явсан юм. Түүний аялал 700-р зууныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тэрээр бусад хүмүүстэй уулзаж, гайхалтай чадваруудыг эзэмшсэн төдийгүй тэднийг өөрийнхөөрөө төгс болгосон юм.


5. SPECTRE
Spectre бол хамгийн сүүлийн үеийн бурханы хувилгаан буюу шүүмжлэн шийтгэхийн тулд дэлхий дээр оршдог бурханы уур хилэнг илэрхийлсэн дүр ба Spectre нь Бурханы өс хонзон буюу The Presence-ийн нэг хэсэг юм. Түүнийг бүтээсний дараа Lucifer The Presence-ийн эсрэг сахиусан тэнгэрүүдийн бослогыг удирдсан бөгөөд тэдний нэг нь сахиусан тэнгэр Aztar(Spectre) байв. Хожим нь Aztar нүглээ наманчилж хариуд нь дурсамжаа арилган түүний уур хилэнгийн хувилгааны дүр болжээ. Ингэж одоогийн Spectre үүссэн ба анх тэрээр Eclipso-г орлох ёстой байсан гэдэг. Spectre-т түүний эзэн болох хүн хэрэгтэй байдаг ба олон жилийн турш Jimmy Corrigan, Crispus Allen мөн алдарт Ногоон дэнлүү болох Hal Jordan нар эзэмшдэг байжээ. Тэрээр бие махбодийг хязгааргүй удирдах, орон зай цаг хугацаагаар аялах болон бодит байдлыг өөрчлөх чадвартай. Мөн тэр үхэшгүй мөнх болохоор түүнийг ялах бараг л боломжгүй. Spectre асар их хүчтэй учраас түүний хөл нь тамд газар хөдлөлтийг дагуулдаг бөгөөд түүний оршихуйг бусад хүчирхэг оршихуй биширдэг юм. 


4. MICHAEL DEMIURGOS 
Ямар ч амьдралаас өмнө, DC Multiverse оршин тогтнохоос ч өмнө Бүхнийг бүтээгч эзэн ах дүүсийг бүтээжээ. Түүний ах Samael-тай хамт Michael Demiurgos DC ертөнцийг бүтээх эрхийг авсан байдаг. Бүхнийг бүтээгч эзэн тус бүрд нь хүч чадал бэлэглэсэн ба Samael-д галын хүч болон эр зориг харин Michael-д бүтээн байгуулах хүч өгжээ. Түүний дотор байдаг бүтээн байгуулах хүч чадал нь түүнийг Бурханы бүтээсэн оршихуй дундаас хамгийн хүчтэй нь болгодог. 


3. LUCIFER MORNINGSTAR
Lucifer Morningstar нь нэгэн цагт бүх сахиусан тэнгэрүүдээс хамгийн бардам хамгийн үзэсгэлэнтэй нь байсан юм. Дээр дурьдсанчлан Эзэн ах дүү хоёрыг бүтээсэн ба Lucifer бол Samael бөгөөд өөрөөр хэлбэл Lucifer нь Michael Demiurgos-ийн ах юм. Samael The Presence-ийн эсрэг диваажин дахь бүх сахиусан тэнгэрүүдийн бослогыг удирдсаны дараа өөртөө Lucifer Morningstar хэмээх нэрийг өгөн тамыг захирахаар явдаг. Lucifer бол бүхнийг чадагч ба тэр өөрийн хүссэн үр дүнд хүрэхийн тулд юуг ч хийж чадна. Түүний цорын ганц сул тал бол тэр ямар нэг зүйлийг бий болгож чадахгүй явдал юм. 


2. DR.MANHATTAN
Jon Osterman бол цацраг идэвхт бөөмийн туршилтын осол гарах хүртэл энгийн цөмийн физикийн ажилтан байсан залуу бөгөөд уг осол нь түүнийг Dr.Manhattan гэж нэрлэгддэг юуг ч хийж чадах асар хүчирхэг оршихуй болгон хувиргасан юм. Dr.Manhattan энэхүү ослын улмаас өөрийн биеийн шинж чанар хэмжээг өөрчлөх, ямар нэг биетыг атомын түвшинд удирдах, машин механизмыг задлах, хүмүүсийг зүгээр л нэг бодлоороо удирдан өөрийг нь аяндаа шатааж чаддаг болсон. Мөн тэрээр адилхан бодлоо хуваалцдаг өөрийнхөө ижил хувилбарыг бүтээж чаддагаас гадна нисэх, эрчим хүчийг удирдах, юмсыг болон өөрийгөө том болгох, бусад гаригууд руу шилжих, Ирээдүйг харж, оюун ухаанаараа аливаа зүйлийг хөдөлгөх болон халдашгүй бас үхэшгүй мөнх амьдрах чадвартай юм. 


1. THE PRESENCE 
The Presence нь DC ертөнцийн хамгийн нууцлаг хамгийн хүчирхэг бурхан бөгөөд тэрээр "Гэрээний Бурхан" ба DC Universe болон түүний доторх бүх зүйлийг бүтээгч гэдгээрээ алдартай. Мөн тэрээр дээр дурьдсанчлан ах дүүс болох Michael Demiurgos, Lucifer Morningstar нарыг бүтээсэн төдийгүй The Spectre-т түүний хүчийг өгсөн бүхнийг бүтээгч эзэн юм. The Presence нь маш олон хэлбэрээр харагддаг бөгөөд ихэвчлэн хослол өмссөн боловсон махлаг хөгшин хүний дүрээр харагддаг ба бусад үед нь ярьдаг нохойны дүрээр харагддаг. Мөн тэрээр маш олон янзаар нэрлэгддэг. Жишээ нь: Yahweh, The Voice, The Hand, The Source, The Presence гэх мэт. Түүний хүчинд хязгаар гэж үгүй ба түүнд ямар ч сул тал байхгүй.








































Comments

ИХ ҮЗЭЛТТЭЙ МЭДЭЭ

МОНГОЛЫН УЛААН НОМОНД ОРСОН АМЬТАД

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЭСРЭГ ТАЛЫН 10 ДҮР

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХУРДАН 10 ДҮР

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН УХААЛАГ 10 ДҮР