МОНГОЛЫН УЛААН НОМОНД ОРСОН АМЬТАД
Одоогийн байдлаар дэлхийн ”Улаан ном”-д 660 гаруй зүйлийн ховор буюу ховордож буй амьтад, олон тооны ургамал бүртгэгджээ. Зарим мэдээ баримтаас үзвэл дэлхийн ургамлын аймгаас даруй 25000 зүйлийн ургамал хүчтэй хөнөөгдөж, тэдгээрийн олонхийг хамгаалалтад авах шаардлагатай болсон ба 72 зүйлийн ургамлыг олон улсын тусгай хяналтаар улсууд хоорондоо өгөлцөж авалцаж байхаар ховорджээ. БНМАУ-ын СнЗ-ийн 1985 оны 12-р сарын 23-ны 340 дүгээр тогтоолоор 23 зүйлийн хөхтөн, 19 зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан ба хэвлээр явагчид, 2 зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг багтаасан ”БНМАУ-ын улаан ном”-ыг буй болгохоор шийдвэрлэсэн нь 1987 онд биелэлээ олсон юм. Харин шинэчилсэн хувилбар 1997 онд олны хүртээл болж байв. Монгол Улсын Улаан номыг хамгийн сүүлд 2013 онд шинэчилжээ. Уг “Улаан ном”-нд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ. Шинээр...
Comments
Post a Comment