ОНЦЛОХ МЭДЭЭ
К-ПОП ДАХЬ ХАМГИЙН ЗАГВАРЛАГ 10 АЛДАРТАН
- Get link
- X
- Other Apps
Кпоп хамтлаг, дуучид солонгос хэлээр голчлон дуулдаг боловч өдгөө дэлхий даяар хэдэн зуун сая шүтэн бишрэгчтэй болж чаджээ. Тэд зөвхөн гоё хэмнэлтэй дуу, хүчирхэг бүжгийн хөдөлгөөнөөрөө бус загварын мэдрэмж, хэв маягаараа олны анхаарлыг татаж чаддаг. Тийм ч учраас Кпоп ертөнцөд хувцаслалт маш чухал үүрэгтэй. Тэгвэл дэлхий даяар 72 сая гаруй уншигчтай "TheTalko" хэмээх сувгаас Кпоп ертөнцийн загварын хамгийн өндөр мэдрэмжтэй 10 алдартныг тодруулсан байна.
1. SEVENTEEN – THE8
1. SEVENTEEN – THE8
SEVENTEEN хамтлагийн гишүүн The8 2015 онд урлагийн ертөнцөд хөл тавьж, 2019 онд анхны бие даасан уран бүтээлээ гаргаж байсан билээ. Тэрээр цахим сүлжээг идэвхтэй ашигладаг нэгэн бөгөөд бид түүний албан ёсны цахим хуудсуудаас хэр мэдрэмжтэй нэгэн бэ гэдгийг харж болох юм.
2. RED VELVET – JOY
Red Velvet хамтлагийн гишүүн Joy нь 2014 онд Кпоп ертөнцөд хөл тавьсан бөгөөд жилийн дараа кино урлагийн ертөнцөд хүч үзжээ. Тэрээр өөрийгөө зөвхөн дуучин, жүжигчин гэдгээс гадна загварын бэлгэ тэмдэг гэдгийг ч харуулаад амжсан билээ. Тэр загварын аль нэг чиг хандлагад баригддаг төрлийн хүн биш. Өөрөөр хэлбэл энгийн, дэгжин, тренд болж буй загварлаг хувцас болон гоёл чимэглэлийг хооронд нь маш эвтэйхнээр хослуулж чаддаг.
3. A PINK – NAEUN
Дуучин, жүжигчин, модель Son Naeun нь A Pink хамтлагийн гишүүн бөгөөд 2011 онд дуучны карьераа эхлүүлж байв. A Pink хамтлагийн сэтгэл татам дуунуудын клипийг үзэж байх явцад дахин давтагдашгүй хувцасласан Naeun-ийг олж харах тийм ч хэцүү биш. Naeun спортлог хувцас өмссөн ч маш загварлаг харагддаг бөгөөд түүнийг хувцаслалтыг ерөнхийд нь цаг үеэ мэдэрсэн, сонгодог хэмээн тодорхойлдог.
4. BTS - V
Эдгээр өдрүүдэд бид BTS хамтлагаар “амьсгалж” байна гэхэд хилсдэхгүй. Кпоп ертөнцийн өнгө төрх болсон эдгээр залуусыг хэн ч зогсоож дийлэхгүй л болов уу. Тэд дуучин Halsey-тай ч хүртэл хамтарсан уран бүтээл хийгээд амжсан шүү дээ! BTS хамтлагийн уран бүтээл маш гайхалтай байж чаддагаас гадна гишүүн тус бүр нь дахин давтагдашгүй загварын мэдрэмжтэй гэдгээрээ онцлог. Гэвч тэднээс V буюу Kim Taehyung-ийг онцлох нь зүйн хэрэг.V үргэлж үснийхээ өнгийг өөрчилдөг бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг Gucci брендэд дуртайг андахгүй. Хэдийгээр бидний ихэнх нь V шиг алдартай дизайнеруудын хувцсаар шүүгээгээ дүүргээд байж чадахгүй ч энэ нь түүний хувцаслалтаас санаа авах боломжгүй гэсэн үг биш юм.
5. BIGBANG – G-DRAGON
BIGBANG хамтлагийн ахлагч, реппэр G-Dragon анх 2006 онд урлагт хөл тавьсан бөгөөд өдгөө хамтлаг нь БНСУ-ын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлагуудын нэг болжээ. BIGBANG хамтлаг дуу хөгжмөөс гадна хувцаслалт, загварлаг төрхөөрөө алдартай. Харин G-Dragon-ийг Кпоп ертөнцийн загварын бэлгэ тэмдэг гэдэг. Тэрээр 2013 онд Ambush брендтэй хамтран ажиллаж байжээ. Түүний хувцаслалтад гудамжны хэв маяг давамгайлдаг боловч цэмцгэр бас дэгжин байж чаддагаараа бусад Кпоп оддоос ялгардаг аж.
6. SUNMI
Дуучин Sunmi 2007 онд Wonder Girls хамтлагийн гишүүнээр элсэн орсон ч 2010 онд хамтлагаа орхин бие даасан уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Түүний бүжгийн хөдөлгөөн, гайхалтай дуунуудаас гадна загварын мэдрэмж нь олны анхаарлыг ихэд татдаг билээ. Sunmi үргэлж л тренд болж буй хувцас, гоёл чимэглэлүүдээр хувцаслалтаа бүрдүүлдэг. Тэр том загвартай хүрэм, өндөр суудалтай жинс, өргөн ултай гутал гэх мэтээр загварын ертөнцийн хамгийн сүүлийн үеийн тренд болж буй хувцаснуудыг хэрхэн хослуулахаа сайн мэддэг.
7. GIRL'S DAY - YURA
Yura 2010 онд Jiin болон Jisun нарын оронд Girl’s Day хамтлагт гишүүнээр элсэн орж байсан билээ. Yura-гийн өмссөн хувцаснууд энгийн бөгөөд дэгжин байдаг учраас эргэн тойрныхоо хүн бүрийн анхаарлыг татдаг. Сонгодог хэв маягаар хувцаслах дуртай хүмүүс Yura-гийн цахим хаягуудыг дагаж хувцаслалтын санаа авахад илүүдэхгүй.
8. BLACKPINK – JENNIE
Кпопын томоохон төлөөлөгчдийн нэг бол BLACKPINK хамтлаг яах аргагүй мөн.Уг хамтлаг өнгөрсөн жил дэлхийн хамгийн том хөгжмийн фестивалиудын нэг болох Coachella-гийн тайзан дээр гарч байсан туршлагатай. BLACKPINK хамтлаг бусад хамтлагуудтай харьцуулахад харьцангуй цөөн тооны уран бүтээлүүд гаргасан ч дэлхий даяар хэдэн арван сая дагагчидтай хэвээр байна. Jennie бол BLACKPINK хамтлагийн гол реппэр бөгөөд хувцаслалт нь хип хоп, чөлөөт загварыг сонгодог хэв маягтай хослуулсан байдгаараа онцлог. Хувцас загварт хайртай хүн бүрд Jennie-гийн загварын мэдрэмж урам зориг өгнө гэж найдаж байна.
9. SEVENTEEN – MINGYU
MinGyu бол SEVENTEEN хамтлагийн реппэр, нүүр царай юм. Аливаа кпоп хамтлагийн гишүүн бүр хамтлагтаа өөрсдийн гэсэн үүрэгтэй байдаг. MinGyu-гийн хувьд хамтлагийнхаа нүүр царай учраас хувцсаа хамгийн донжтой байдлаар тохируулж өмссөн байх ёстой. MinGyu ч үүргээ сайн гүйцэтгэдэг. Түүний хувцас үргэлж өнгөлөг, боловсронгуй хэв маягтай байдаг. Өндөр нуруутай, хөнгөн жинтэй хүмүүсийн хувьд MinGyu бол заавал дагах хүмүүсийн тань нэг байх болно.
10. HYUNA
Кпопын шилдэг охидын хамтлагууд болох Wonder Girls, 4Minute хамтлагийн гишүүн HyunA хамтлагаасаа гарсныхаа дараа бие даасан уран бүтээл туурвих болсон бөгөөд өнөөг хүртэл Кпоп ертөнцөд гялалзаж яваа шилдэг эмэгтэй дуучдын нэг юм. HyunA өөрийгөө хит дуунуудаараа батлан харуулснаас гадна хувцсыг хэрхэн зохицуулж өмсөхөө маш сайн мэддэг нэгэн гэдгээрээ танигдсан. HyunA-гийн өмссөн хувцасны элемент бүр нь гайхшруулмаар содон, сонирхолтой байж чаддаг учраас цахим ертөнцөд бусдаас ялгарч чаддаг аж.
Эх сурвалж: Allkpop
- Get link
- X
- Other Apps
ИХ ҮЗЭЛТТЭЙ МЭДЭЭ
МОНГОЛЫН УЛААН НОМОНД ОРСОН АМЬТАД
Одоогийн байдлаар дэлхийн ”Улаан ном”-д 660 гаруй зүйлийн ховор буюу ховордож буй амьтад, олон тооны ургамал бүртгэгджээ. Зарим мэдээ баримтаас үзвэл дэлхийн ургамлын аймгаас даруй 25000 зүйлийн ургамал хүчтэй хөнөөгдөж, тэдгээрийн олонхийг хамгаалалтад авах шаардлагатай болсон ба 72 зүйлийн ургамлыг олон улсын тусгай хяналтаар улсууд хоорондоо өгөлцөж авалцаж байхаар ховорджээ. БНМАУ-ын СнЗ-ийн 1985 оны 12-р сарын 23-ны 340 дүгээр тогтоолоор 23 зүйлийн хөхтөн, 19 зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан ба хэвлээр явагчид, 2 зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг багтаасан ”БНМАУ-ын улаан ном”-ыг буй болгохоор шийдвэрлэсэн нь 1987 онд биелэлээ олсон юм. Харин шинэчилсэн хувилбар 1997 онд олны хүртээл болж байв. Монгол Улсын Улаан номыг хамгийн сүүлд 2013 онд шинэчилжээ. Уг “Улаан ном”-нд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ. Шинээр...
DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЭСРЭГ ТАЛЫН 10 ДҮР
10. LARFLEEZE "Orange Lantern"-ний бүх хүчийг удирддаг цор ганц эзэмшигч ба тербум жилийн настай биет юм. Larfleeze нь агуу их хэмжээний хүчтэй ба түүнийгээ ертөнц даяар сүйрэл авчирж ашигладаг. Larfleeze олон жилийн туршид хөнөөсөн хүмүүсийнхээ дүр төрхийг ашиглан "Hard-Light" байгуулан арми үүсгэж чаддаг. Larfleeze зөвхөн "Green Lantern" гэлтгүй "Guardians of the Universe"-ийн эсрэг ч зогсож чаддаг төдийгүй сүйтгэх чадвар нь маш хүчирхэг бөгөөд "Guardians of the Universe" ч түүнийг ялж чадаагүй. 9. TRIGON Цэвэр хорон санааны БУРХАН ба New 52-ын хамгийн хүчирхэг оршихуйнуудын нэг юм. Teen Titans, Raven-гийн аав ба түүнээс гадна 5 хүүхэдтэй юм. Trigon зөвхөн дэлхийг сүйтгэж тамын амьдралыг бий болгохыг хүсэхээс гадна, түүнд ер бусын хүч чадалтай хүүхэд төрүүлж чадах эмэгтэйг хүсдэг байлаа. Trigon ер бусын хүчтэй гэвч тэрээр өөрийн жинхэнэ хүчээ хараахан сул тавиагүй байгаа. Trigon-ын охин Raven өөрийнхөө жинхэнэ чадварыг олж хар...
DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ САЙН ТАЛЫН 10 ДҮР
10. MARTIAN MANHUNTER J’onn J’onnz (Martian Manhunter) бол ихэнх талаараа Superman-тай адилхан чадвартай ч зарим нэг зүйлээрээ давуу түүн шиг хүчирхэг нэгэн юм. Марс гаригийн сүүлийн Manhunter-ийн хувьд харь гаригийн биологи нь түүнийг шилжилт хийх чадвар, масс, хэлбэр, өнгө, хэмжээгээ хүссэнээрээ өөрчлөх боломжийг олгодог төдийгүй тэрээр эдгээх чадвар, plasma цацраг туяагаар буудах, нисэх, алга болох, алсын зайнаас удирдах, супер хурд хүч, юмсыг нэвтлэх, өөр биетын дүрд хувирах, бодол унших...гэх мэт маш олон супер чадваруудтай ч түүний итгэмээргүй хамгийн том сул тал нь гал юм. 9. DR.FATE Nabu-гийн дуулга, хувь тавилангийн нөмрөг болон Anubis-ийн сахиус зэрэг хэрэгслийг олсон хэн ч бай Lord-уудын хэв маягийг эзэмшин Dr.Fate болох боломжтой. Nabu нь нэгэн цагт бурхдын адил дэг журамт оршихуй гэдгээрээ алдартай байсан ба өөрийн асар их хүчээ Fate-ийн дуулганд шилжүүлсэн. Д уулганаас өгсөн эрх мэдлээс гадна( бие махбод болон сэтгэл санааны чад...
DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХУРДАН 10 ДҮР
10. KID FLASH Kid Flash-ийн гурав дахь буюу одоогийн хувилбар бол анхны Kid Flash болох Wally West-тэй төстэй нэртэй түүний үеэл Wallace West юм. Wallace бол хүчээ сайн удирдахын тулд суралцаж яваа хүүхэд ба түүний эр зориг түүнээс илүү хурдан байдаг. Хэрвээ тэр өөрийн хүчээ бүрэн удирдаж сурвал түүнд хамгийн хурдан нь болж чадах боломж бий. Гэхдээ үүний тулд түүнд бага зэрэг цаг хугацаа болон бэлтгэл сургуулилт шаардлагатай юм. 9. SHAZAM Өнгөрсөн жил түүний кино нь гарсан ба түүнээс хойш Shazam-ийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй болсон биз. Түүнд Hermes-ийн хурд заяагдсан ба тэр яг л аянга цахих мэт хурдан гүйж чаддаг ч Мөнх чулууны хамгаалагч түүнд зах хязгаар дээр гүйж чадах хангалттай хурд өгөөгүй. 8. GOD SPEED August Heart бол Barry Allen-гийн хуучны мөрдөгч хамтрагч байсан ба Barry-г Flash болгон хувиргасан ослын тухай мэдэх цор ганц гэрч юм. Тэрээр анх төв хотод аянгад цохиулснаар хурдтай болдог ба тэр үедээ магадгүй Barry Allen-гаас ч хурдан байс...
DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН УХААЛАГ 10 ДҮР
10. GORILLA GRODD Маш их ухаантай бодлоор харилцаж чаддаг Gorilla энэ жагсаалтанд орохгүй юм бол өөр хэн орох юм бэ? Grodd-ийн гарал үүсэл нь сонирхолтой ба түүнийг Африкт амьдарж байх үед харь гаригийн сансрын хөлөг осолдож нисгэгч нь супер оюун ухааны туяаг тарааж өгснөөр бий болжээ. Тэрээр хүчирхэг, харгис суут ухаантан тул түүнийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. 9. BARBARA GORDON Barbara Gordon нь Commissioner Gordon-ийн охин ба хоёрдох Batgirl юм. Хэсэг хугацааны турш тэрээр хөдөлж чадахгүй болж Oracle гэх нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж Justice League-ийн хэд хэдэн гишүүд болон Bat-Family-ийн гишүүдэд мэдээлэл өгдөг байсан ба олон жилийн турш тэдний хамгийн найдвартай холбоотон байсан юм. Энэ нь түүний маш өндөр IQ болон гэрэл зураг санах ой түүнээс гадна тулааны урлагийн чадвар зэргээс нь шалтгаалж байгаа юм. 8. PROFESSOR IVO Профессор Ivo бол кибернетикийн чиглэлээр мэргэшсэн суут ухаантан юм. Тэрээр Amazo, Amazoid, Composite Superman, Kid Amazo нары...
Comments
Post a Comment