ОНЦЛОХ МЭДЭЭ
БАТГАНЫ СОРВИЙГ АРИЛГАХ СУПЕР 5 АРГА
- Get link
- X
- Other Apps
1. Зуун настын шүүс
Зуу наст нь янз
бүрийн үрэвсэл шарханд онцгой нөлөө үзүүлдэг тул батганы үрэвслийг ч мөн
бууруулж, сорвийг арилгадаг байна. Та зуун настаас бага зэргийг зүсч аван, шахаад шүүсээр нь нүүрэндээ иллэг хийгээрэй. Унтахаасаа өмнө түрхэж, угаах шаардлагагүй. Зуун настыг тариалахад
маш хялбар тул нэгийг аваад гэртээ ургуулж, ашиглахад тохиромжтой.

2. Нимбэгний шүүс
Бүхий л төрлийн арьсанд онцгой нөлөө үзүүлэх нимбэгний шүүс нь батгыг хатааж, сорвигүй эдгээх ашиг тустай. Та нүүрээ угаасны дараа нимбэгний шүүсээ түрхэж, 15-25 минут байлгаарай.
- Нүүрэн дэх нимбэгний шүүсээ бүлээн усаар угааж, арилгасны дараа чийгшүүлэх тос түрхэхээ мартуузай.
- Та нимбэгний шүүснээс гадны "лайм" жимсний шүүсийг ч ашиглаж болно.
- Мөн энэ нь арьсны pH балансыг тэнцвэржүүлдэг. Гэхдээ нимбэгний шүүс түрхэсний дараа наранд гарч болохгүй бөгөөд ингэснээр арьсыг гэмтээх аюултай байдаг. Иймд гадаа гарахаас өмнө нүүрээ угааж, нарны тос түрхээрэй.

3. Хүнсний сода
Хүнсний содыг устай зуурч, скраб болгон ашиглаж болно. 1 халбага хүнсний содыг, 2 халбага устай хольж зуураад нүүрэндээ иллэг хийнэ. 5-6 минут иллэг хийсний
дараа бүлээн усаар угааж, цэвэрлээрэй. Ингэснээр арьсны үхмэл эд эсийг
гуужуулж, бөглөрсөн нүхийг нээх бөгөөд батганы сорвийг арилгах тустай.
- Та хүнсний соданы зуурмагаар нүүрэндээ иллэг хийснээр батганы сорвиос гадна сэвх, толбыг ч мөн давхар арилгаж болно.
- Энэ нь нүүрэн дээрх бактерийг устгаж, батга гарахаас сэргийлэх бөгөөд арьсыг гэрэлтүүлж, зөөлрүүлэх үйлчилгээг үзүүлдэг.

4. Зөгийн бал
Зөгийн бал нь арьсыг
цэвэрлэж, батгыг арилгаж, сорвийг бүдгэрүүлэх онцгой тустай билээ. Учир
нь зөгийн баланд бактерийн эсрэг үйлчилгээтэй шинж чанарууд байдаг.
Ялангуяа цэвэр байгалийн зөгийн бал нь үр дүнгээ богино хугацаанд
үзүүлдэг. Та үүнийг нүүрэндээ түрхэж, 5 минутын дараа угааж арилгаарай.
- Эмзэг арьстай хүмүүст зөгийн бал нь төгс тохирдог. Арьсыг хуурайшуулахын оронд чийгшүүлдэг аж.
- Мөн та шанцайг зөгийн балтай хольж, маск бэлтгэж болох юм. 2 халбага зөгийн балыг, 1 халбага шанцайтай сайтар хольж өгнө. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа тус маскаа батгатай хэсэг дээрээ түрхэж 10-15 минут байлгаарай. Мэдээж цэвэр усаар угаах бөгөөд хэд хэдэн удаа тус маскыг ашигласнаар мэдэгдэхүйц үр дүн гарна.

5. Мөс
Батганы сорви, улайлтыг арилгахад тустай аргуудын нэг бол мөсөөр арчих юм. Мөсөө алчуур эсвэл зөөлөн даавуунд боож, батгатай хэсэгтээ 1-2 минут дарж, байлгана.
- Энгийн ус хөлдөөж хэрэглэхийн оронд, ногоон цайг хөлдөөж, нүүрээ арчаарай. Энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул, батгыг илүү үр дүнтэй эмчлэх болно.

- Get link
- X
- Other Apps
ИХ ҮЗЭЛТТЭЙ МЭДЭЭ
МОНГОЛЫН УЛААН НОМОНД ОРСОН АМЬТАД
Одоогийн байдлаар дэлхийн ”Улаан ном”-д 660 гаруй зүйлийн ховор буюу ховордож буй амьтад, олон тооны ургамал бүртгэгджээ. Зарим мэдээ баримтаас үзвэл дэлхийн ургамлын аймгаас даруй 25000 зүйлийн ургамал хүчтэй хөнөөгдөж, тэдгээрийн олонхийг хамгаалалтад авах шаардлагатай болсон ба 72 зүйлийн ургамлыг олон улсын тусгай хяналтаар улсууд хоорондоо өгөлцөж авалцаж байхаар ховорджээ. БНМАУ-ын СнЗ-ийн 1985 оны 12-р сарын 23-ны 340 дүгээр тогтоолоор 23 зүйлийн хөхтөн, 19 зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан ба хэвлээр явагчид, 2 зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг багтаасан ”БНМАУ-ын улаан ном”-ыг буй болгохоор шийдвэрлэсэн нь 1987 онд биелэлээ олсон юм. Харин шинэчилсэн хувилбар 1997 онд олны хүртээл болж байв. Монгол Улсын Улаан номыг хамгийн сүүлд 2013 онд шинэчилжээ. Уг “Улаан ном”-нд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ. Шинээр...
DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЭСРЭГ ТАЛЫН 10 ДҮР
10. LARFLEEZE "Orange Lantern"-ний бүх хүчийг удирддаг цор ганц эзэмшигч ба тербум жилийн настай биет юм. Larfleeze нь агуу их хэмжээний хүчтэй ба түүнийгээ ертөнц даяар сүйрэл авчирж ашигладаг. Larfleeze олон жилийн туршид хөнөөсөн хүмүүсийнхээ дүр төрхийг ашиглан "Hard-Light" байгуулан арми үүсгэж чаддаг. Larfleeze зөвхөн "Green Lantern" гэлтгүй "Guardians of the Universe"-ийн эсрэг ч зогсож чаддаг төдийгүй сүйтгэх чадвар нь маш хүчирхэг бөгөөд "Guardians of the Universe" ч түүнийг ялж чадаагүй. 9. TRIGON Цэвэр хорон санааны БУРХАН ба New 52-ын хамгийн хүчирхэг оршихуйнуудын нэг юм. Teen Titans, Raven-гийн аав ба түүнээс гадна 5 хүүхэдтэй юм. Trigon зөвхөн дэлхийг сүйтгэж тамын амьдралыг бий болгохыг хүсэхээс гадна, түүнд ер бусын хүч чадалтай хүүхэд төрүүлж чадах эмэгтэйг хүсдэг байлаа. Trigon ер бусын хүчтэй гэвч тэрээр өөрийн жинхэнэ хүчээ хараахан сул тавиагүй байгаа. Trigon-ын охин Raven өөрийнхөө жинхэнэ чадварыг олж хар...
DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ САЙН ТАЛЫН 10 ДҮР
10. MARTIAN MANHUNTER J’onn J’onnz (Martian Manhunter) бол ихэнх талаараа Superman-тай адилхан чадвартай ч зарим нэг зүйлээрээ давуу түүн шиг хүчирхэг нэгэн юм. Марс гаригийн сүүлийн Manhunter-ийн хувьд харь гаригийн биологи нь түүнийг шилжилт хийх чадвар, масс, хэлбэр, өнгө, хэмжээгээ хүссэнээрээ өөрчлөх боломжийг олгодог төдийгүй тэрээр эдгээх чадвар, plasma цацраг туяагаар буудах, нисэх, алга болох, алсын зайнаас удирдах, супер хурд хүч, юмсыг нэвтлэх, өөр биетын дүрд хувирах, бодол унших...гэх мэт маш олон супер чадваруудтай ч түүний итгэмээргүй хамгийн том сул тал нь гал юм. 9. DR.FATE Nabu-гийн дуулга, хувь тавилангийн нөмрөг болон Anubis-ийн сахиус зэрэг хэрэгслийг олсон хэн ч бай Lord-уудын хэв маягийг эзэмшин Dr.Fate болох боломжтой. Nabu нь нэгэн цагт бурхдын адил дэг журамт оршихуй гэдгээрээ алдартай байсан ба өөрийн асар их хүчээ Fate-ийн дуулганд шилжүүлсэн. Д уулганаас өгсөн эрх мэдлээс гадна( бие махбод болон сэтгэл санааны чад...
DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХУРДАН 10 ДҮР
10. KID FLASH Kid Flash-ийн гурав дахь буюу одоогийн хувилбар бол анхны Kid Flash болох Wally West-тэй төстэй нэртэй түүний үеэл Wallace West юм. Wallace бол хүчээ сайн удирдахын тулд суралцаж яваа хүүхэд ба түүний эр зориг түүнээс илүү хурдан байдаг. Хэрвээ тэр өөрийн хүчээ бүрэн удирдаж сурвал түүнд хамгийн хурдан нь болж чадах боломж бий. Гэхдээ үүний тулд түүнд бага зэрэг цаг хугацаа болон бэлтгэл сургуулилт шаардлагатай юм. 9. SHAZAM Өнгөрсөн жил түүний кино нь гарсан ба түүнээс хойш Shazam-ийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй болсон биз. Түүнд Hermes-ийн хурд заяагдсан ба тэр яг л аянга цахих мэт хурдан гүйж чаддаг ч Мөнх чулууны хамгаалагч түүнд зах хязгаар дээр гүйж чадах хангалттай хурд өгөөгүй. 8. GOD SPEED August Heart бол Barry Allen-гийн хуучны мөрдөгч хамтрагч байсан ба Barry-г Flash болгон хувиргасан ослын тухай мэдэх цор ганц гэрч юм. Тэрээр анх төв хотод аянгад цохиулснаар хурдтай болдог ба тэр үедээ магадгүй Barry Allen-гаас ч хурдан байс...
DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН УХААЛАГ 10 ДҮР
10. GORILLA GRODD Маш их ухаантай бодлоор харилцаж чаддаг Gorilla энэ жагсаалтанд орохгүй юм бол өөр хэн орох юм бэ? Grodd-ийн гарал үүсэл нь сонирхолтой ба түүнийг Африкт амьдарж байх үед харь гаригийн сансрын хөлөг осолдож нисгэгч нь супер оюун ухааны туяаг тарааж өгснөөр бий болжээ. Тэрээр хүчирхэг, харгис суут ухаантан тул түүнийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. 9. BARBARA GORDON Barbara Gordon нь Commissioner Gordon-ийн охин ба хоёрдох Batgirl юм. Хэсэг хугацааны турш тэрээр хөдөлж чадахгүй болж Oracle гэх нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж Justice League-ийн хэд хэдэн гишүүд болон Bat-Family-ийн гишүүдэд мэдээлэл өгдөг байсан ба олон жилийн турш тэдний хамгийн найдвартай холбоотон байсан юм. Энэ нь түүний маш өндөр IQ болон гэрэл зураг санах ой түүнээс гадна тулааны урлагийн чадвар зэргээс нь шалтгаалж байгаа юм. 8. PROFESSOR IVO Профессор Ivo бол кибернетикийн чиглэлээр мэргэшсэн суут ухаантан юм. Тэрээр Amazo, Amazoid, Composite Superman, Kid Amazo нары...
Comments
Post a Comment