ОНЦЛОХ МЭДЭЭ

ТАНЫ ЗУРХАЙ НАРУТОГИЙН ЯМАР ДҮРТЭЙ ТОХИРОХ ВЭ?

Naruto-гийн бүх дүр өөр өөрийн гэсэн хувийн шинж/зан чанартай байдаг. Тэгвэл та ямар дүртэй нь хамгийн адилхан бэ?

12. ХОНИНЫ ОРД - INO
Хонины ордныхон нь өрсөлдөөнч зоригтой зан чанартай маш их амбицтай хүмүүс байдаг. Тэд ямар ч бэрхшээлээс ухардаггүй. Үүнтэй адил Ino бага насных нь найз Sakura-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгч ба Sasuke-ийн төлөө олон жилийн турш өрсөлдсөний дараа ч Ino Sakura-тай найрсагаар өрсөлдөх аргаа олсоор л байсан.

11. ҮХРИЙН ОРД - SAKURA
Үхрийн орднынхон итгэл үнэмшил, үзэл бодолдоо нийцсэн хүчтэй сэтгэлгээтэй, зөрүүд хүмүүс байдаг. Бусад хүмүүсийн юу гэж бодож байгаа нь тэдэнд огтхон ч хамаагүй ба юу ч болж байсан хамаагүй өөрийнхөө итгэдэг зүйлд бат зогсдог. Naruto цувралын турш Sakura Sasuke-г үргэлж хайрласаар байсан бөгөөд тэр Naruto Sasuke-г буцааж авчирна гэдэгт үргэлж итгэдэг байсан юм.

10. ИХРИЙН ОРД- JIRAYA
Ихрийн орднынхон хорвоо ертөнцийг нээлттэй сэтгэлгээгээр харах хандлагатай байдаг. Тэд үргэлж сонголттой байдаг бөгөөд тэдний амьдралд урьдчилан төлөвлөгдөөгүй гэнэтийн өөрчлөлтөнд дасан зохицож суралцаж чаддаг. Урт хугацааны турш Jiraya дэлхийд энх тайван авч ирэх нэгнийг сургаж чадна хэмээн итгэж ирсэн ба Minato, Nagato гэх шавь нартай байсан ч бүтэлгүйтсэнээр түүний 3 дахь сурагч болох Naruto-д өөрийн биелүүлж чадаагүй хүслээ залгамжилсан юм.

9. МЭЛХИЙН ОРД - HINATA
Мэлхийн орднынхон маш сэтгэл хөдлөлтэй хүмүүс байдаг. Тэд ихэвчлэн мэдрэмжээ бусдад хэлдэггүй ба үүний адилаар хүмүүсийг мэдрэмжээ хэлэхгүй байхад ч юу мэдэрч байгааг нь ойлгож чаддаг. Hinata багадаа Naruto-г нууцхан шохоорхдог байсан ба түүнийгээ хэлэхээс хэтэрхий ичдэг байсан юм. Тэр Naruto-г холоос харж түүний тухай боддог байсан мөн Naruto-гийн бага насны ганцаардлыг ойлгодог байсан цөөхөн хэдэн хүмүүсийн нэг юм.

8. АРСЛАНГИЙН ОРД - MINATO
Арслангийн орднынхон бол төрөлхийн удирдагч хүмүүс бөгөөд эргэн тойрныхоо хүмүүст гайхалтай урам зориг өгч нэгтгэж чаддаг. Бүх Kage-нууд өөрийнхөө зөв гэснийг хийдэг удирдагч байсан бол Minato өөрийн хайртай тосгоноо аврахын тулд туйлын золиос гаргахад ч бэлэн онцгой Hokage байсан. Есөн сүүлт үнэгийг хүүгийнхээ хамт амиа өгч битүүмжилсний дараа Minato Konoha-ийн баатар болж мөнхөрсөн.

7. ОХИНЫ ОРД - SHIKAMARU
Охины орднынхоны хамгийн том хүч бол тэдний дараагийн алхам хийхээсээ өмнө нөхцөл байдлыг тайвнаар үнэлэх чадвар нь ба тэд өгсөн мэдээлэл, нөхцөл байдалд тулгуурлан хамгийн оновчтой шийдвэр гаргаж чаддаг. Shikamaru бол гарцаагүй үйлдэл хийхээс илүү арга замыг боддог нинжа хүн. Ийм хурц ухаантай тэрээр нэгийн эсрэг нэг тулаан, дайн дажинд маш сайн стратегичийн үүрэг гүйцэтгэдэг.

6. ЖИНЛҮҮРИЙН ОРД - KAKASHI
Жинлүүрийн орднынхон энх тайвныг эрхэмлэдэг ба тэд зөрчилдөөнд дургүй байдаг тул ямар ч тохиолдолд зайлсхийх эсвэл зогсоох болно. 7-р багийн ахлагч Kakashi нь элдэв асуудал үүсгэх дургүй дөлгөөн тайван хүн хэдий ч ямар нэгэн дайсны дайралт, асуудал зэргийг тэр дор нь зохицуулдаг нинжа юм.

5. ХИЛЭНЦИЙН ОРД - SASUKE
Хилэнцийн орднынхон маш шийдэмгий мөн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс ба тэд зорилгодоо хүрэхийн тулд нууцлаг ойлгомжгүй арга хэрэглэх нь ч их бий. Цувралын туршид Sasuke-ийн анхны зорилго бол түүний ах Itachi-аас өшөө авах байсан бөгөөд тэрээр зорилгодоо хүрэхийн тулд хамгийн сайн найзаа алаад ч хамаагүй хүчтэй болох ёстой гэдэгт итгэдэг байсан.

4. НУМЫН ОРД - NARUTO
Нумын орднынхон цагийг сайхан өнгөрөөж, маргааш байхгүй шиг амьдрах дуртай. Тэд хэдий өөрсдийн үүрэг хариуцлагыг нухацтай авч явж чаддаггүй байж болох ч аливаа зүйлийг хэрхэн сонирхолтой болгохыг тэд үргэлж мэддэг. Зугаа цэнгэл хөгжилтэй зүйлд дуртай Naruto нь заримдаа хүнд нөхцөлд орсон ч гэсэн дүрсгүй сэтгэлгээгээр давж гарж чаддаг.

3. МАТРЫН ОРД - NEJI
Матрын орднынхоны хоёр том шинж чанар бол тэдний хүчирхэг ажлын ёс зүй, хариуцлагатай байдал юм. Тэд үүрэг хариуцлагыг ямар чухал гэдгийг мэддэг тул тэд бүх зүйлийг анхааралдаа авч шаргуу ажилладаг. Neji Hyuga овгийн гол гэр бүлд төрөөгүй ч хамгийн хэцүү төвөгтэй техникүүдийг өөрөө сурсан юм. Түүнийг Hinata-г хамгаалах үүрэгтэй хэмээн хараасан байсан ч эцсийн эцэст тэр хариуцлагыг хариуцлага биш харин өөрөө хийхийг хүссэн зүйл болгон хүлээж авсан.

2. ХУМХЫН ОРД - LEE
Бүх хүмүүсийг урсгалаа даган явж байхад хумхийн ордныхон туднийг даган явах уу эсвэл эсрэг зүгт явах уу хэмээн бодож байдаг. Хэрэв нөхцөл байдал үүнийг шаарддаг бол тэд зөвхөн тэдэнд зориулагдсан өвөрмөц замыг бий болгож чадахаар хүмүүс юм. Lee ninjutsu, genjutsu ашиглаж чаддаггүйн ачаар тэрээр зөвхөн taijutsu төгс эзэмшихэд анхаарах болсон юм. Хэдийгээр түүний үе тэнгийнхний ихэнх нь өөр өөр техникүүдийг сурж ашигладаг байсан ч Lee тэднээс өөр зүйлээрээ нь бахархдаг байв.

1. ЗАГАСНЫ ОРД - SAI
Загасны орднынхон тэдний гар урлалын чадвараараа дамжуулан өөрийгөө илэрхийлэх дуртай байдаг. Том төсөөлөл, бүтээлч авъяас чадвараараа бусдын талархлыг хүлээхийн тулд бодол санаагаа амархан хуваалцаж чаддаг. Зурсан бүхнээ биежүүлдэг Sai нь хамгийн уран сайхны нинжа нарын нэг юм.




































Comments

ИХ ҮЗЭЛТТЭЙ МЭДЭЭ

МОНГОЛЫН УЛААН НОМОНД ОРСОН АМЬТАД

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЭСРЭГ ТАЛЫН 10 ДҮР

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ САЙН ТАЛЫН 10 ДҮР

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХУРДАН 10 ДҮР

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН УХААЛАГ 10 ДҮР