ОНЦЛОХ МЭДЭЭ

CHRISTIAN BALE "THOR: LOVE AND THUNDER" КИНОНД ЭСРЭГ ТАЛЫН ДҮРИЙГ БҮТЭЭНЭ

Бид бүхний мэдэхээр "Batman Begins" , "The Dark Knight" , "The Dark Knight Rises" хэмээх кинонуудад гол дүр буюу Batman-ы дүрийг бүтээсэн Christian Bale MCU-ийн удахгүй гарах "Thor: Love and Thunder" кинонд эсрэг талын дүрийг бүтээхээр болжээ. Америкийн “Collider” сайтад “Tessa Thompson Thor: Love and Thunder кинонд Christian Bale тоглохоор болсоныг мэдэгдэв” хэмээн нийтэлжээ. Тус нийтлэлд Tessa Thompson “Entertainment Tonight”-д өгсөн ярилцлагадаа Taika Waititi найруулагчийн найруулж байгаа “Thor: Love and Thunder” киноны эх зохиолыг уншсан. Christian Bale хорон санаатны дүрээр гарч ирэх болно гэж хэлсэн байна. Энэ кино нь Christian Bale-ийн хувьд “Batman” цувралын дараа тоглохоор болж байгаа анхны баатрын тухай кино ажээ. “Thor: Love and Thunder” кино нь Mighty Thor болсон Jane Foster-ийн тухай өгүүлэх аж. 
Christian Bale-ийн бүтээх хорон санаатны дүрийн талаар албан ёсны мэдээлэл байхгүй байгаа ба Одины ах дүүс болон Cul Borson(Serpent) гарах ажээ. Комикт Serpent буюу Могой нь Ахмад Америкийн бамбайг эвдэлж чадах чадалтай бөгөөд аварга могой болж өөрчлөгдөж чаддаг байна.


Comments

ИХ ҮЗЭЛТТЭЙ МЭДЭЭ

МОНГОЛЫН УЛААН НОМОНД ОРСОН АМЬТАД

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЭСРЭГ ТАЛЫН 10 ДҮР

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ САЙН ТАЛЫН 10 ДҮР

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХУРДАН 10 ДҮР

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН УХААЛАГ 10 ДҮР