ОНЦЛОХ МЭДЭЭ

ДЭЛХИЙН ХАМГИЙН АЮУЛТАЙ 10 НОХОЙ

Энэ удаагийн нийтлэлээрээ бид бүхэн "ДЭЛХИЙН ХАМГИЙН АЮУЛТАЙ 10 НОХОЙ" гэсэн мэдээлэл хүргэх ба хооронд нь харьцуулж эсвэл уг жагсаалтанд багтах нохойнуудыг ялгаварлаж битгий ав гэсэн үүднээс бичээгүй бөгөөд харин ч эсрэгээрээ эдгээр нохдыг авахаар сонирхож буй хүмүүст ямар төрхтэй, ямар зан араншинтай, ямар гарал үүсэлтэй, яаж бэлтгэж сургах ёстой вэ? гэдэг талаар бяцхан ч гэсэн хэрэг болохуйц мэдээлэл хүргэхийг зорьлоо.

10. GREAT DANE
Зогсож чадах хамгийн өндөр байрлалаар зогсоход насанд хүрсэн хүмүүсээс өндөр байдаг уг нохой нь хүүхдүүдтэй найрсаг нөхөрсөг, тэвчээртэй харьцдаг. Гэсэн хэдий ч тэд их сэрэмжтэй харуул хамгаалалттай ноход юм. Мөн тэднийг бага наснаас нь эхлэн бэлтгэн сургаж, нийгэмшүүлэхгүй бол тэд маш аюултай түрэмгий болж болзошгүй байдаг.


9. CHOW CHOW
Энэхүү Зүүн Азиас гаралтай нохой нь өнөөг хүртэл оршин тогтносон хамгийн эртний амьдын нэг юм. Хятадын хойд зүгт Chow Chow-ийг Songshi Quan гэж дууддаг ба энэ нь хөвсгөр арслан нохой гэсэн утгатай үг бөгөөд яагаад ингэж нэрлэдэг нь тэдний жижигхэн чих, саглагар сүүлнээс харагддаг байна. Мөн тэд яг арслан шиг хүчирхэг эрүүтэй учраас тэдний хазалт маш аюултай байдаг. Эзний хэт хамгаалалтгүй байдал болон нийгэмшил дутаснаас болж догшин түрэмгий болох тохиолдол их байдаг.

8. ALASKAN MALAMUTE
Alaskan Malamute бол их эрч хүчтэй ноход ба хэрвээ тэдний эрч хүчийг эерэг зүйлд зарцуулахгүй бол маш түрэмгий амьтад болж хувирдаг. Тэд олзоо агнах ёстой гэж боддог учраас тэднийг анхааралтай харж байх хэрэгтэй. Мөн тэднийг уурлуулах юм бол эргэж тайвшруулах маш хэцүү байдаг. Бас нэг чухал зүйл нь тэд бол удаан суралцагчид учраас тэднийг сургахад нилээдгүй их тэвчээр хэрэгтэй шүү.

7. SIBERIAN HUSKY
Siberian Husky нь яг Alaman Malamute шиг их эрч хүчтэй ноход ба мөн тэд их найрсаг, гадаа гарч идэвхтэй байхыг хүсдэг. Гэхдээ муу тал ч бас бий жишээлбэл тэд их зөрүүд байж чаддаг, мөн тэдэнд маш их анхаарал болон бэлтгэл шаардлагатай байдаг. Судалгаанаас харахад хамгийн аюултай нохой бол хангалттай сайн бэлтгэгдээгүй Husky-нууд байдаг байна.

6. BULLMASTIFF
Харуулын нохдын хувьд Bullmastiff нь байгалийн түрэмгий зан чанартай байдаг бөгөөд хэрэв тэднийг сайтар анхаарахгүй бол бусдыг үхэлд хүргэж чаддаг байна. Мөн тэд бол том ноход тиймээс тэднийг сайн сургаж, дуулгавартай болгосноор янз бүрийн эвгүй асуудлууд гарахгүй.

5. BOXER
Тэд хөгжилтэй, дүрсгүй, үнэнч, ухаалаг ноход байдгаас гадна хүүхэдтэй зөөлөн харьцдаг, гэр бүлээ хамгаалах хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч Boxer бол анч нохой ба тэднийг үргэлж дайрах эсвэл хамгаалахад ашигладаг байсан бөгөөд тэд хүчирхэг эрүү болон хазалттай тул үүргээ төгс биелүүлдэг байжээ. Бусад нохдын л адил тэднийг зохих ёсоор нь сургаж бэлтгэхгүй бол түрэмгий болно. Таны мэдэх ёстой чухал зүйл бол энэ төрлийн нохдыг сургахдаа хатуу чанга харьцах юмуу эсвэл шийтгэж сургахаас аль болох татгалзаарай эс бөгөөс байдал улам дордох болно.


4. DOBERMAN
Doberman Pinscher бол маш хүчирхэг, ухаалаг, эрч хүчтэй, дууны мэдрэмжтэй ба тэд аюулыг мэдэрч хурдан хариу үйлдэл үзүүлдэг ноход юм. Тэд эзэндээ маш үнэнч байдгаас гадна тэдний хүүхдүүдийг ч сайн хамгаалдаг байна. Харин эсрэгээрээ танихгүй хүмүүст маш түрэмгий ханддаг бөгөөд тэдний том бие нь ч тэднийг илүү аюултай болгодог байна. Мөн л зохих ёсоор бэлтгэгдээгүй, дуулгавартай биш бол маш их хохирол учруулж болзошгүй байдаг.

3. GERMAN SHEPHERD 
Тэд хамгийн анхны үйлчилгээний ноход байсан бөгөөд ихэнхдээ цэргийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай хамтарч ажилладаг ба маш хурдтай хариу үйлдэл үзүүлж хайртай хүмүүсээ хамгаалахын төлөө бүх хүчээ дайчлан аюулыг зогсоодог байна. GSD буюу German Shepherd Dog-ын байгалийн түрэмгий занг зохих ёсны сургалт, нийгэмшүүлэн хайраар багасгаж болдог ба ингэснээр та үнэнч, хайраар дүүрэн гэрийн тэжээвэр нохойтой чадах юм.

2. ROTTWEILER
Rottweiler нь хамгийн муухай ааштай нохойнуудын нэг ба гэр бүлсэг нохой болгоход тохиромжгүй гэж үздэг, ялангуяа эзэн нь мэргэжлийн биш, тайван бус өөртөө итгэлгүй зан чанартай байвал. Мөн тэд идэвхтэй, ухаалаг бас маш их дасгал хөдөлгөөн болон анхаарал шаарддаг ба эдгээр зүйл нь дутагдвал түрэмгий зан авир нь ихсэх болно.

1. PITBULL
Pitbull бол зодоонч төрлийн нохой ба даалгавраа амжилттай биелүүлж дуусах хүртэл зоригтой тэмцссээр л байдаг. Ухаантай, сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, зугаатай гэх эдгээр бүх үгнүүд энэ нохойг дүрслэнэ. Гэсэн хэдий ч эдгээр хайрт гэрийн тэжээвэр амьтад нь олон тооны хүмүүсийг гэмтээж, үхэлд хүргэх болзошгуй байдаг учраас PETA-гийн зүгээс бүх Pitbull-ийг засахыг дэмждэг. Тиймээс аюултай нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд тэдгээрийг бага наснаасаа бэлтгэн сургаж нийгэмшүүлэх хэрэгтэй.

































Comments

ИХ ҮЗЭЛТТЭЙ МЭДЭЭ

МОНГОЛЫН УЛААН НОМОНД ОРСОН АМЬТАД

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЭСРЭГ ТАЛЫН 10 ДҮР

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ САЙН ТАЛЫН 10 ДҮР

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХУРДАН 10 ДҮР

DC ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН УХААЛАГ 10 ДҮР